Цаг үеийн мэдээ

Гүржийн Тбилис хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны олимпын эрхийн оноо олгох "Их Дуулга" тэмцээний сүүлийн өдөр Монголын баг тамирчдаас 3 жүдоч хүч үзэв.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана  эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Лихтенштайны тамирчин Рафаэлийг гарт өчих мэхээр /иппон/, 3 дугаар тойрогт Унгарын Гоз Роландыг вазари, иппон үнэлгээгээр тус тус яллаа.

Тэрбээр В хэсгийн аваргын төлөө Казахстаны Ислам Бозбаевыг ялж, улмаар Италийн жүдоч Н.Мунгайд ялагдаж, хүрэл медалийн төлөө Узбекистаны жүдоч Ш.Жандреевтай барилдахаар боллоо. 

 

Таны сурталчилгаа