Цаг үеийн мэдээ

Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал даваа гарагт танхим болон цахимаар зохион байгуулж, энэ сарын 31-нд болох Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлаа тодорхой болгов.

МҮОХ өнөөдөр нийт 75 спорт холбооны 179 гишүүнийг эгнээндээ багтаадаг билээ. Энэ удаагийн хурлаар МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх бөгөөд шинээр хийх ажлын төлөвлөгөө төсвийг батлах юм.

Тус хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах тухай танилцуулгыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд танилцуулсан байна.

Таны сурталчилгаа