2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хүрээнд Монголын шигшээ баг Японы талбайд тоглолоо.
Монголд болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон уг тоглолтод Монголын шигшээ баг 0-14 харьцаагаар хожигдлоо.
Энэ сарын 25-нд Тажикистаны талбайд зочлон 3-0 харьцаагаар хожигдсон манай баг Японтой хийсэн өмнөх тоглолтод 6-0 харьцаагаар хожигдсон юм.
Цар тахлын хөл хорионы улмаас удаан хугацаанд бэлтгэл хийгээгүй, албан ёсны тоглолтод оролцоогүй олон сар болсон шигшээ баг Азийн хамгийн хүчирхэг багтай сэтгэл зүрхээ зориулан эцсийн мөч хүртлээ тоглосон юм.
Монголын шигшээ багийн тоглогчид Европын томоохон лигүүдийн өндөр цалинтай тоглогчдыг эсрэг тоглох нь шигшээ багийн хувьд түүхэн амжилт, туршлага, сургамж билээ.
Урьдчилсан шатны сүүлийн тоглолтоо Монголын шигшээ баг Киргизийн талбайд хийх учиртай.
Урьдчилсан шатны "F" хэсгийн хүснэгт:
Япон - 15 оноо
Тажикситан - 12
Киргиз - 7 оноо
Мьянмар - 6 оноо
Монгол - 3 оноо
Хэсгийн үлдсэн тоглолтуудын хуваарь:
Мьянмар - Киргиз
Монгол - Япон
Киргиз - Монгол
Япон - Тажикистан
Тажикистан - Мьянмар
Япон - Киргиз