Цаг үеийн мэдээ

Сүмогийн холбооноос Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор Озэки цолоо буцаан авсныг лхагва гарагт /2021.03.31/ мэдэгдлээ.

Тэрбээр, 2015 онд 23 насандаа анх удаагаа Озэки цол хүртэж байсан юм. Улмаар хоёр өвдгөндөө дараалан гэмтэл авч, олон башёг өнжсөний эцэст мэргэжлийн сумо бөхийн 6 /Жонокүчи, Жонидан Санданмэ, Макүшита, Жүрёо, Макүүчи-Дээд зиндаа/ зиндааны Жонидан хүртэл чансаа буурч байв.

Харин өнөөдөр 29 настай Г.Ган-Эрдэнэ дээд зиндааны гурав дахь түрүүг бахдалтай авч, Озэки цолыг хоёр дахь удаагаа хүртээд байна.

Таны сурталчилгаа