Цаг үеийн мэдээ

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Осака мужаар өнгөрөх Олимпын бамбарын буухиаг цуцалснаа зарлав.

Пүрэв гарагт Осака мужийн захирагч Ёшимура Хирофуми тус мужид Олимпын бамбарын буухиаг зохион байгуулахгүй байхыг уриалсан билээ. Тэрбээр Осакад “COVID-19”-ийн халдварын “дөрөв дэх давлагаа” эхэлсэн гэж үзэж байгаа юм. Лхагва гарагт тус мужид 599 шинэ тохиолдол илэрч, Токиогийн үзүүлэлтийг давсан байна. Токиод 414 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Токиогийн Олимпын бамбарын буухиа Японы зүүн хойд нутгийн Фүкүшима мужаас гуравдугаар сарын 25-нд эхэлсэн билээ.

Бамбарын буухиа 121 хоног үргэлжлэх бөгөөд энэхүү үйл ажиллагаанд 10 мянга орчим тамирчин оролцоно. Олимпын галыг долоодугаар сарын 23-нд буюу Олимпын наадмын нээлтийн ёслол болох өдөр Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хүргэх юм.

Таны сурталчилгаа