Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөө өглөөний 7 цаг 40 минутад 3 ихэр хүү мэндэлсэн байна. Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл 2 дахь төрөлтөөрөө 3 ихэр хүүтэй болжээ. Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж 4 хүүтэй болсон байна. Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр. Их эмч Э.Инжир, Эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн хамт олон хагалгаа хийж амжилттай төрүүлсэн байна. Ихрүүд 2,600, 2,400, 2,800 гэсэн жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байна. “Ихрүүдийг хяналтад авч зөвлөгөө мэдээлэл тогтмол өгч байсан Далайн элбэрэлт өрхийн эмнэлгийн хамт олон, эсэн мэнд төрүүлсэн Төрөх тасгийн хамт олондоо маш их баярлалаа” гэдгийг ихрүүдийн аав Б.Цэрэнтогтох хэлж байлаа.
Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө
Zochin
2021-04-05
Yasan saihan beleg dembereltei um be.ger bvlg n ervvl enh az jargaliig hvsii