Цаг үеийн мэдээ

Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн энэ сарын 6-9-нд Киргизийн Бишкек хотноо болох гэж байна.

Тэмцээн ковидийн улмаас үзэгчгүй явагдана.

Ази, Далайн орнуудын АШТ-д Австрали, Бахрейн, Тайвань, Фижи, Гуам, Хонконг, Энэтхэг, Иран, Япон, Иордан, Казахстан, Кирибати, Кувейт, Кыргызстан, Ливан,  Монгол, Балба, Шинэ Зеланд, Пакистан, Хятад, Филиппин, Катар, БНСУ, Саудын Араб, Сири, Тажикстан, Таиланд, Тонга, Туркменистан, АНЭУ, Узбекистан, Йемен гэсэн 32 орны баг оролцоно.

Өнөөдөр тус тэмцээний сугалаа явагдсан ч манай тамирчид байсангүй. Учир нь манай улсын таван тамирчнаас ковидийн халдвар илэрчээ.

Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос дөнгөж сая "Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Слам тэмцээнд оролцохоор өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хилийн чинадыг зорьсон. Улмаар энэхүү тэмцээнд амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, шагналт тавдугаар байр эзэлсэн билээ. Гэвч Ташкентын Гранд Сламын дараа манай баг Гүржийн нийслэл Тбилиси хотыг зорьж, тус улсад олон улсын хамтарсан бэлтгэл хийх үеэр манай шигшээ багийн зарим тамирчнаас коронавирусний халдвар илэрч, Тбилисийн Гранд Сламд бүтэн багаараа оролцож чадаагүй. Улмаар коронавирусний халдвар илрээгүй шигшээ багийн тамирчид энэхүү тэмцээнд оролцож, хоёр алт, хоёр хүрэл медальтайгаар багаараа гуравдугаар байр эзэлж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Тбилист манай 5 тамирчинд тэмцээний өмнөх өдөр халдвар илэрснээр тусгаарлалтад орсон бөгөөд ямар нэг ноцтой  шинж тэмдэггүй хэвийн байгаа аж. Короновирусний халдвар илэрсэн манай баг Антальягийн Гранд Сламыг өнжөөд, Кыргызстаны Бишкек хотноо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байв. Гэсэн ч дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлаас болж, манай тамирчид маргааш эхлэх Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Учир нь, манай шигшээ багийн тамирчдаас дахин халдвар илэрсэн тул зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ. 

Монголын шигшээ багийнхны хувьд “Токио2020” олимпийн эрхийн “Казань-2021” Гранд слам, “Будапешт-2021” ДАШТ-үүд хүлээж байна" гэж мэдээллээ.

Ази, Далайн орнуудын АШТ-ий хуваарь Орон нутгийн цагаар

4-р сарын 6, Мягмар

Эрэгтэй: 60 кг, 66 кг,

Эмэгтэй: 48 кг, 52 кг, 57 кг,

Урьдчилсан барилдаан - 10:00 - 16:00

Нээлтийн ёслол - 16:00 - 17:00

Финалын барилдаан - 17:00 - 19:00

4-р сарын 7, Лхагва

Эрэгтэй: 73 кг, 81 кг,

Эмэгтэй: 63 кг, 70 кг,

Урьдчилсан барилдаан - 10:00 - 17:00

Финалын барилдаан - 17:00 - 19:00

4-р сарын 8, Пүрэв

Эрэгтэй: 90 кг, 100 кг, +100 кг,

Эмэгтэй: 78 кг, +78 кг,

Урьдчилсан барилдаан - 10:00 - 17:00

Финалын барилдаан - 17:00 - 19:00

4-р сарын 9, Баасан

Холимог Багийн барилдаан.

Нэг баг 6 хүнтэй ( 3 эрэгтэй, 3 эмэгтэй)

Эрэгтэй:  73 кг, 90 кг, +90 кг,

Эмэгтэй:  57 кг, 70 кг, +70 кг.

Урьдчилсан барилдаан - 10:00 - 16:00

Финалын барилдаан - 16:00 - 18:00

Монголын шигшээ баг

Эрэгтэй

1. ОУХМ Л.Өнөболд -60 кг

2. ОУХМ Г.Хэрлэн -66 кг

3. ОУХМ Ё.Басхүү -66 кг

4. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг

5. Саейд Моллаей -81 кг

6. ОУХМ Г.Алтанбагана -90 кг

7. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг

8. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг

9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг

Эмэгтэй

1. ОУХМ Л.Сосорбарам -52 кг

2. ОУХМ Б.Хорлоодой -52 кг

3. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг

4. ОУХМ Л.Энхрийлэн -57 кг

5. ОУХМ Б.Ганхайч -63 кг

6. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг

7. ОУХМ Э.Гандиймаа +78 кг

Дасгалжуулагч

МУГТ, МУГД Х.Болдбаатар

ОУХМ П.Нямлхагва

ОУХМ Ч.Болдбаатар

Мансоури Касваей Мохаммад

МУГТ М.Бундмаа

 Хуваалцах

Таны сурталчилгаа