Цаг үеийн мэдээ

Польш улсын Кельце хотноо энэ сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах залуучуудын боксын  ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид Польш улсад тэмцээний өмнөх бэлтгэлээ хангаж байна. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчин оролцоно. 

Багийн бүрэлдэхүүнд: 

Эрэгтэй:

• 52кг- Э.Сүхбат 

• 57кг- Б.Алтантулга 

• 60кг- Г.Ган-Эрдэнэ 

• 69кг- А.Жандос 

Эмэгтэй:

• 48кг- Д.Номин-Эрдэнэ 

• 51кг- А. Хулан 

• -57кг- Т.Номин-Эрдэнэ 

• -60кг- Г.Бадмаараг 

Дасгалжуулагчаар: 

• Т.Чулуунтөмөр 

• Ж.Еркин 

• Т.Ганзориг нар ажиллаж байна. 

Таны сурталчилгаа