Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн шигшээ багийн гишүүн-тамирчин байх үедээ хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Найдангийн Түвшинбаярын Бээжин-2008 олимпийн наадмаас эх орныхоо түүхэнд хүртсэн анхны алтан медаль, Лондон-2012 наадмаас мөнгөн медалийн болзол хангаж, Монголын түүхэн дэх олимпийн анхны хос медальтнаар тодорсон гаргуун амжилтын албан ёсны үнэт баталгаа олимпийн алт, мөнгөн медалийг ОУОХ-ноос хураах асуудлыг хөндөөгүй, цаашдаа ч хөндөхгүй халдашгүй дархан өв гэдгийг МҮОХ мэдэгдэж байна.

Олимпийн медалийг тухайн наадмын үеэр допинг хэрэглэсэн нь батлагдсан, олимпийн медалийн тавцанд гарахаас татгалзсан, шагналын ёслолын дараа олимпийн медалийн нэр хүндийг гутаан ,үзэгчдийн нүдэн дээр спортын дэвжээ, танхимд санаатайгаар орхисон, мөн ёслолын үеэр улс төрийн хориотой плакат өргөж, ухуулга уриа хашгирах зэрэг зохисгүй үйлдэлд бүрмөсөн хураадаг дүрэмтэй билээ.

ОУОХ-ноос Н.Түвшинбаярын олимпийн медалийн асуудлаар МҮОХ-нд огт хандаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж, ОУОХ-ны Olympics | Olympic Games, Medals, Results, News | IOC сайт дээр Монгол улсын нэрийн өмнөөс түүний хүртсэн мөнхийн гавъяа олимпийн алт, мөнгөн медаль нь албан бүртгэлтэй хэвээр буйг та бүхэнд үүгээр толилуулж байна.

Таны сурталчилгаа