МХБХ-ны Зөвлөлийн хурлаар батлагдсан шийдвэрээр Монголын Үндэсний Шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Масэ Шүичи томилогдлоо. Монголын Хөл Бөмбөгийн Холбоо болон Японы Хөл Бөмбөгийн Холбооны хамтын ажиллагааны хүрээнд манай шигшээг дасгалжуулахаар болсон тэрбээр 2023 он хүртэл ажиллах юм.
Тоглогчийн карьераа довтлогчийн байрлалд өнгөрүүлсэн тэрбээр 2006 онд Жеф Юнайтед багийн дасгалжуулагч Ивица Ошимийн туслах, орчуулагчаар ажиллаж, дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн. Fagiano Okayama, Токио Верди багуудад туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2015-2016, 2017-2018 онд Эхимэ, 2018-2019 онд Blaublitz Акита багуудыг удирдаж байв. Англи, Испани, Хорват, Португал хэлтэй. 1996 онд Америкийн United Soccer League-т очсоноосоо хойш Мексик, Гватемал, Сальвадор, Хорват, Сингапурын лигт тоглож байгаад 2002 онд Японд эргэн ирээд зодог тайлсан нэгэн юм.