Казахстаны Алматы хотноо зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн олимпийн эрхийн тэмцээнд “Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа Монголын эмэгтэй бөхчүүдээс “Токио-2020” олимпийн наадмын хоёр дахь эрх авлаа. Тэрбээр хэсэгтээ Казахстаны Татьяна Аманжол Ахметова хийж 9:10-аар ялагдаж, Тажикистаны Ватансултан Шахаршоеваг 10:0-ээр ялсанаар хэсгээсээ шалгарсан. Улмаар хагас шигшээ буюу олимпийн эрхийн төлөө Тайваний Мен Хуан Хиг цэвэр дарсан байна. Түүний дараа 57 кг-ын жинд өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн улсын аварга Баянхонгор аймгийн тамирчин 19 настай Болдсайханы Хонгорзул Узбекистаны Шохида Ахмедова, Кыргызстаны Назира Марсбек Кызы нарыг тус бүр оноогоор цэвэр (10:0) ялснаар хэсгийн аварга болоод хагас шигшээд нөгөө зооноос хоёроор гарсан
БНСУ-ын Ум Жи-Юний мөн 10:0-ээр ялж олимпийн эрхийг авлаа.
Харин гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 62 кг-д олимпийн эрхийн барилдаанд БНХАУ-ын Жиа Лонд оноогоор цэвэр ялагдсан бол 76 кг-д гавьяат тамирчин Очирбатын Бурмаа Узбекистаны Шахрибону Эллиеватай олимпийн эрхийн төлөө барилдана. Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 19:00 цагаас эхэлнэ.