“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч, "Ид шидийн орон төсөл"-ийн санаачлагч Ч.Ганжавхлан дата, утасгүйн улмаас цахим хичээлээ хийж чадахгүй байгаа 20 хүүхдэд зориулан 9gb дататай дугаар, Note 2 утсын хамт бэлдсэн тухайгаа өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Энэхүү санаачилгыг дэмжиж Мобиком корпорациас хүүхэд бүрт дататай дугаар бэлэглэсэн бол утас авах боломжыг олгосон, мөн утсаа хямдруулж борлуулсан, датаг дахин цэнэлэх дэмжлэг үзүүсэн гээд ид шидтэй ах эгч нарын халуун дэмээр энэхүү ажил үргэлжилж байна.
Хүсээд ч, хичээгээд ч тэгш боломжгүй нөхцөлд хүүхдүүдээ сайн хүн бол гэдэг бид муу томчууд. Харин энэ бүхнийг боломжтой болгох гэж, бага ч гэсэн өөрчлөлт гэрэл гэгээ авч ирэх гэж олон ид шидтэй гар ажилласаар л байгаа хэмээн Ч.Ганжавхлан бичжээ.