Энэ сарын 16-18-ны өдрүүдэд Португалын Лиссабонд жүдо бөхийн Европийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно. Нийт 40 гаруй орны тамирчид оролцох тус тэмцээн нь олимпийн эрхийн оноо олгох тул буурал тивийн шилдгүүд гурав хоногийн турш хүч чадал, ухаанаа уралдуулан өрсөлдөнө. Тивийн түрүүлэхэд чансааны 700 оноо, мөнгөн медаль хүртэхэд 490 оноо, хүрэл медаль хүртэхэд 350 оноог тус тус авах юм.
Харамсалтай нь тивийн аваргад Их Британийн жүдочидгүй явагдах боллоо. Антальягийн гранд слам тэмцээний дараа Португалд очин, хамтарсан бэлтгэлээ хийж байсан Их Британийн жүдочдоос хэд хэдэн тамирчдаас цар тахлын халдвар илэрсэн байна. Цар тахлын үеийн журам ёсоор тус шигшээ баг тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохооргүй болжээ. Дашрамд сонирхуулахад 3 хоногийн дараа эхлэх 2021 оны европийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 45 орны 363 жүдочид /эрэгтэй 212, эмэгтэй 151/ оролцохоор мэдүүлэгээ өгөөд байна.