“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Налайх дүүргийн тамирчин ОУХМ М.Дөлгөөн алтан медаль хүртлээ. Тэрээр 17 настайдаа “Нанжинь-2014” залуучуудын олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан юм. Сүүлийн 3 жилийн хугацаанд ААШТ-ээс (2019 онд хүрэл, 2020 онд мөнгө, 2021 онд алт) иж бүрэн медальтай боллоо.