Цаг үеийн мэдээ

Таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” олимпын эрхийн тэмцээн болон ААШТ-ий өмнөх гол бэлтгэлээ Бишкек хотноо хангаж байна.  Тодруулбал, Үндэснийшигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагвадорж, Хур Ин-Ён нараар ахлуулсан шигшээ багийнхан энэ сарын 11-нээс Кыргызстанулсын Бишкек хотноо дөрвөн улсын хамтарсан бэлтгэлд гарлаа.

Хамтарсан бэлтгэлдхамрагдаж буй Үндэсний шигшээ багийн тамирчдаас олимпийн эрх олгох тэмцээнд 58кг-д ОУХМ М.Түмэнбаяр, 68 кг-д ОУХМ А.Нацагдоржнар оролцоно. Харин Азийн АШТ-д 54 кг-д Т.Билэгсайхан, 58 кг-д Г.Энхбаяр, 63кг-д Д.Чинзориг, 68 кг Э.Буяншагай, 74 кг П.Тэмүүжин нар оролцох юм.

 “Токио-2020” олимпын эрхийн тэмцээн 05 сарын 21-23-ны өдрүүдэд Йорданы Амман хотноо зохионбайгуулагдана. Харин 24 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 06 сарын 15-20-нд Ливан улсын Берут хотод болно.

 

Таны сурталчилгаа