97 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий аварга ОУХМ Чинбатын Алтангэрэл шөвгийн наймд Кувейтийн Халид Алшаммариг оноогоор цэвэр яллаа. Тэрбээр хагас шигшээд “Токио-2020” олимпийн наадмын эрх аваад буй эзэн орны Казахстаны Алишер Ергалитай хүч үзнэ. Харин 70 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэн шөвгийн наймд БНСУ-ын Ли Сун Боныг 7:0-ээр илүүрхэж явсан. Гэвч өрсөлдөгчийнхөө шийдсэн мэхэнд дөрвөн оноо алдаж тэндээсээ даруулж цэвэр ялагдав.