Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-наас 19-ний хооронд Казахстаны Алматы хотод боллоо. Тэмцээний эхний хоёр өдөр эмэгтэй 10 жингийн барилдаан болсон бол сүүлийн хоёр өдөр эрэгтэй 10 жингийн барилдаан зохиогдов.

Монголын шигшээ эрэгтэй багаас энэ удаагийн тэмцээнээс гурван медаль хүртсэний 2 нь хүрэл, 1 мөнгө байлаа.

Тодруулбал,

ОУХМ Доржхандын Хүдэрбулга 125 кг-ын жинд хүрэл

ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл 92 кг-ын жинд мөнгө

ОУХМ Занданбудын Сумъяабазар 74 кг-ын жинд хүрэл медалийг тус тус хүртсэн юм.

Ийнхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн 20 бөх зодоглож 10 медальтай буцлаа.

 

Таны сурталчилгаа