Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клубийн тамирчин Занданбудын Сумъяабазар ААШТ-ий 74 кг-д хүрэл медаль хүртжээ. Тэрээр шөвгийн наймд өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт тамирчин Кейсүкэ Отогүрог 4:2-оор ялж, хагас шигшээд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, нутгийн бөх Нуркожа Кайпановт 2:4-өөр ялагдсан байна. Улмаар Кыргызстаны Мансур Сиргак Уулуг 4:1-ээр ялж ААШТ-ээс анхны медалиа авчээ.
З.Сумъяабазар нь 2014 оны өсвөр үеийн ДАШТ болон ААШТ-ээс мөнгөн медальтай. Мөн 2019, 2020 оны Монгол Улсын аварга тамирчин юм. Тэрээр 2020 оны ААШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн медальт, Азийн хоёр удаагийн аварга Ираны Хоссейнханид ялагдаж байсан бөгөөд ийнхүү алдаагаа засч хоёр дахь оролдлогоороо шагналын тавцанд зогсож чадлаа.