Цаг үеийн мэдээ

Улс болгоны аварга шалгаруулах лиг, евро лиг, аваргуудын лиг болон зарим орны холбоодын цом зэрэг тэмцээн уралдаан лигүүд чансаагаараа өндөрт бичигддэг. Тэгвэл цоо шинээр "Европын супер лиг" гэж тэмцээн болох гэж байгаатай холбогдуулан европын хөлбөмбөгийн холбоо, UEFA FIFA зэрэг холбоод өөр хоорондоо ам муурийж байна. Илүү их тоглолт, илүү их тэмцээн, илүү их гоол. 

Энэхүү лиг нь долоо хоногийн дундуур буюу ажлын өдрүүдэд явагдах боломжтой лиг юм байна. Тиймээс эхний ээлжинд Английн 6 баг, "Arsenal, Chelsea, Liverpool, Manchester City, Manchester United and Tottenham" тэмцээнд орно гэдгээ илэрхийлжээ. Дээр нь "AC Milan, Atletico Madrid, Barcelona, Inter Milan, Juventus and Real Madrid" гэсэн багууд нэгдэж байгаа юм байна. Энэхүү лиг нь өөрсдийн багийг таниулж сурталчлахаас гадна, бэлтгэлжилт, нөхөрсөг тоглолт зэрэгт хэрэгтэй лиг гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. Харин дээд шатны удирдлага бизнесийг нь булаах шинэ лиг гарч ирж байгаад дургуйцэн багуудыг өөр тоглолтонд оролцохгүй байхыг анхаарууллаа. Харин багууд болон одоогийн лиг тэмцээний гэрээ, журам, дүрмэнд өөр лигийн асуудал хөндөгдөөгүй байсан бололтой. 

Эх сурвалж: https://www.bbc.com/sport/football/56795811   

 

Таны сурталчилгаа