Польш улсын Кельце хотноо зохион байгуулагдаж буй "Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга" шалгаруулах эрэгтэй-21, эмэгтэй-5 дах удаагийн тэмцээний 7 өдөр буюу медалын төлөөх тоглолт эхэлж Залуучуудын Боксын Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин медалийн болзол хангасан баярт өдөр тохиож байна.
Эмэгтэйчүүдийн 51кг жинд тулалдсан залуучуудын Боксын ҮШБ-н тамирчин Алтанбекийн Хулан Казакстаны тамирчин Турабаев Гулнуарийг 5:0 харьцаатай буулган авч ХҮРЭЛ медалийн болзол хангажээ.
Харин Эрэгтэйчүүдийн 52 кг жинд тулалдсан залуучуудын Боксын ҮШБ-н тамирчин Энхзоригтын Сүхбат Испани улсын тамирчин Пантожа Морено Жуантай тоглож 5:0 харьцаатайгаар тус тус ялж МӨНГӨН медалын төлөө тоглохоор болж байна.
Эх сурвалж: Монголын Боксын Холбоо