Цаг үеийн мэдээ

Казахстаны Алматы хотод болсон Ази тивийн олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээнээс Монголын 5 тамирчин эрхээ авлаа. Ингэснээр Токиогийн олимпод оролцох 26 эрх Монгол улсынх болоод байна.

Одоогоор эрхээ авсан баг тамирчид:

Буудлага. Ц.Анударь хийн гар буу, эмэгтэй

Буудлага. Э.Даваахүү хийн гар буу, эрэгтэй

Буудлага. О.Есүгэн урт буу, эмэгтэй

Буудлага. О.Гүндэгмаа спорт гар буу, эмэгтэй

Чөлөөт бөх эрэгтэй 65 кг /Т.Тулга эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/

Чөлөөт бөх эмэгтэй 68 кг /С.Батцэцэг эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/

Чөлөөт бөх эрэгтэй 125 кг /М.Лхагвагэрэл эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/

Чөлөөт бөх эмэгтэй 50 кг /Ц.Намуунцэцэг эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/

Чөлөөт бөх эмэгтэй 53 кг /Б.Болортуяа эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/

Чөлөөт бөх эмэгтэй 57 кг /Б.Хонгорзул эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/

Чөлөөт бөх эмэгтэй 76 кг /О.Бурмаа эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/

Марафон гүйлт. Б.Мөнхзаяа, эмэгтэй

Марафон гүйлт. Ц.Бямбажав, эрэгтэй

Марафон гүйлт. Б.Сэр-Од, эрэгтэй

Байт харваа. Б.Отгонболд, эрэгтэй

Бокс. Б.Чинзориг, эрэгтэй 63 кг

Бокс. М.Мягмаржаргал, эмэгтэй 75 кг

Бокс. Э.Цэндбаатар, эрэгтэй 57 кг

Ширээний теннис. Б.Болор-Эрдэнэ, эмэгтэй

Ширээний теннис. Э.Лхагвасүрэн, эрэгтэй

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг (Нийт 7 тоглогчтой одоогоор хэн дөрөв явах нь тодорхойгүй байна)

Паралимп:

22. Х. Энхтуяа. Пара тэеквондо

23. Г. Болор-Эрдэнэ. Пара тэеквондо

24. Э. Содномпилжээ. Пара поуэрлифтинг

25. Н. Мөнхбаатар. Пара байт харваа

26. З. Ганбаатар. Пара буудлага

Олимпод оролцох шүүгч:

Л.Одгэрэл. Хүндийг өргөлт

Э.Саруул. Байт харваа

Т.Энхцэцэг. Жүдо

Ирэх олимпод нийт 206 орны 11091 тамирчин хурд, хүчээ сорьж, 33 спортын 50 төрлөөр 339 иж бүрэн медалийн төлөө өрсөлдөнө.

Монгол Улсын спортын түүхэнд манай тамирчид анх удаа багийн төрөлд өрсөлдөх бол ширээний теннисчид 65 жилийн түүхэндээ анх удаагаа олимпийн наадамд оролцох эрхээ халааслаад байгаа юм.

Нэмж эрх авах боломж:

Буудлага, боксын спортын тамирчдын хувьд олимпийн эрхийн оноо авах тэмцээн нь дууссан

Чөлөөт бөхийн боломжит 12 эрхээс 7-нд авсан ба ирэх тавдугаар сард Болгарын Софи хотноо олимпын эрхийн сүүлийн тэмцээн болно.

Усанд сэлэлтийн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг олимпын эрхийн урилга ирэх нь тодорхой. 2019 оны ДАШТ-д оролцсон эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр, нийт дөрвөн тамирчдын хоёрт нь Олон улсын усанд сэлэлтийн холбоо /FINA/-ноос урилга ирүүлнэ. ОУХМ М.Дэлгэрхүү, Г.Занданбал, Б.Энххүслэн, Х.Энхзул нарын хэн нь олимпод оролцохыг ирэх сард олж мэднэ.

Сүүлийн дөрвөн олимпод дараалан медаль хүртээд байгаа жүдо бөхийн шигшээ баг авч болох 14 олимпийн эрхээс 12-ыг нь авах боломжтой. Тэднийг ОХУ-ын Казаньд болох Гранд Слам, Унгарын Будапештэд болох ДАШТ-үүд хүлээж байна. Эдгээр тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF олимпод оролцох боломжтой бөхчүүдийн чансааг эцэслэн гаргах бөгөөд ингэснээр тухайн улс аль жинд ямар тамирчнаа оролцуулахаа шийдвэрлэнэ. 

Хүндийг өргөлт, тэквондогийн тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор хилийн чинадыг зориод байна.

3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Австри, Унгарт олимпийн эрхийн тэмцээнд оролцоно.

Эх сурвалж: МҮОХ

Таны сурталчилгаа