Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТѲХК-ийн JU1015 бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хѳлгөөрөө Ѳмнѳд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотын чиглэлд 2021.04.20-нд захиалгат нислэг үйлдлээ. Уг нислэг Монгол Улсаас эхлэлтэй Африк тивийг зорьсон анхны нислэг бѳгѳѳд “Төрийн далбаа” тээгч МИАТ компанийн агаарын хѳлгүүд дэлхийн таван тивд хүрч чадсан гэдгээрээ онцлог юм.
Тус нислэгийг үйлдэхийн тулд агаарын замын дагуух нийт 20 улсын агаарын тээврийн удирдах байгууллагаас 24 тѳрлийн зѳвшѳѳрлийг авах, тооцоо судалгаа хийх, урьдчилсан бэлтгэлийг хангаж ажиллах, газрын үйл ажиллагааг хамтран ѳндѳр түвшинд зохион байгуулах зэрэг ажлыг түргэн шуурхай амжилттай зохион байгуулан ажиллажээ.
ѲАБНУ-ын Йоханнесбург хотыг зорьсон уг нислэг 24 цаг 2 минут үргэлжилсэн ба буцах нислэг 24 цаг 47 минут үргэлжилсэн байна.