“Токио-2020” олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл өнөөдөр /2021.05.07/ эхэллээ. Бүсгүйчүүдээс ганцаараа оролцож буй ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 62 кг-ын жинд эхний барилдаанаа Хорватын Иван Геричтэй хийж цэвэр дарав. Ингэснээр манай бөх шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррератай хүч үзнэ.