“Токио-2020” зуны олимпын наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох сүүлчийн тэмцээн Болгарын нийслэл Софид эхэлж, эхний өдөр манай 4 эрэгтэй тамирчин хүч үзэн, “Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн наадмын аварга, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Токио-2020 олимпын наадмын эрхийн болзол хангасан.
Тэрээр финалд алтан медалийн төлөө 2015 онд Лас-Вегасын ДАШТ-д шөвгийн наймд түүнийг ялж, хоёр жилийн дараа Парисын дэлхийн аваргад хагас шигшээд ялагдаж байсан ДАШТ-ий алт, хүрэл медальт Японы Юки Такахашитай хүч үзэж, манай тамирчин барилдаанаа дуусгалгүй өрсөлдөгчдөө ялалтыг өгч мөнгөн медаль хүртлээ.