Цаг үеийн мэдээ

Монголын 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний олимпын шигшээ баг “FIBA 3x3 Women's Series Mies 2021” тэмцээнд оролцоно.

Монгол Улсаа төлөөлөн олимпын наадамд оролцох эмэгтэй шигшээ баг оны эхний тэмцээндээ оролцож эхлэх бөгөөд 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 цаг 50 минутаас  Польш,   21.50-иас ОХУ,   22.40-өөс Швейцарийн  багуудтай  тоглоно. Үзэгч та бүхэн MNBA SPORTS TV Channel сувагтай хамт байж энэхүү тоглолтуудыг шууд хүлээн авч үзээрэй.

Монгол улсаа төлөөлөн Токиогийн олимпод оролцох эмэгтэй шигшээ баг мэргэжлийн Гран при тэмцээнд оролцохоор Европыг зорьсон. Тэд энэ сарын 15, 16-нд Швейцарь улсад, 21, 22-нд Франц улсад тоглох юм байна.