Испани улсын мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн уралдаан өндөрлөх талдаа орж байна. Барселона багаас Атлетико баг руу шилжсэн Уругвай улсын тамирчин Л.Суарез Атлетико Мадрид багт аваргын цом авчирч өгөх тун ойрхон ирээд байна.
Өмнө нь Аргентин залуу, Португали залуучууд Испани улсад ноёрхож байсан бол энэ жилээс уругвайчуудын урмыг Л.Суарез хугалсангүй. Хамгийн сүүлд Атлетико Мадрид баг Осасуна багтай хийж 2-р байрнаас нэг рүү орсон үйл явдал боллоо. Одоо тэд 83 оноотой, араас нь 81 оноотой Реал Мадрид тэгээд 76 оноотой Барселона баг өнгөлж байна.
Осасунатай хийсэн тоглолтын 75 дахь минутад эхний гоол орж Атлетико хожигдож эхэлсэн. Гэвч 82 дээр Лоди Сантос тэнцээний гоол хийж Суарез эцсийн гоолыг 88 минут дээр хийж энэ жилийн аваргаа баталгаажуулах чухал хожил авсан байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/sport/football/57136367