Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яам Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо. Санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар гарын үсэг зурав. Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрхэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Т.Дашцэрэн, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Л.Дашравдан оролцлоо. Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа, Иргэдийн банкны газрын захирал П.Мөнхнаст, Иргэдийн хамтын ажиллагаа хэлтсийн  захирал Э.Шинэбаяр нар оролцсон юм.  

Арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ Ковид 19-ын цар тахлын хүнд амаргүй үед нийт эмч эмнэлгийн ажилчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор 6 хувийн ипотекийн зээлийг хурдан шуурхай олгоход дэмжлэг үзүүлсэн Худалдаа хөгжлийн банкинд баярласан талархаснаа нийт эмч эмнэлгийн ажилчдынхаа бие бүрэлдэхүүний өмнөөс илэрхийлж байгаад таатай байна. Цаашдаа Худалдаа хөгжлийн банктай хамтран олон зүйл дээр хамтран ажиллах хүсэлтэй байна бидний хамтын ажиллагаа үргэлжлэх болно хэмээв.

Эрүүл мэндийн яам, Худалдаа хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилтнуудад ипотекийн 6 хувийн зээлийг олгохоор боллоо. Худалдаа хөгжлийн банкны бүх салбарт дугаар харгалзахгүй очиж зээл авах боломж нөхцөл ийнхүү бүрдэж байгаа юм. Мөн ипотекийн 6 хувийн зээлийн материал бүрдсэн тохиолдолд нэг өдрийн дотор орон сууцны зээлийг шийдвэрлэхээр тохиролцлоо. Нийгмийн хариуцлагаа дээдэлч Худалдаа хөгжлийн банкны хамт олон эрүүл мэндийн эмч эмнэлгийн ажилчныхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

Таны сурталчилгаа