Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотод “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв байгуулахаар төслийн ажлыг эхлүүлээд байна. Худалдааны төвтэй болж, монголын бараа бүтээгдэхүүнийг тогтмол нийлүүлснээр бизнес эрхлэгчид БНХАУ-ын зах зээлд албан ёсоор бүтээгдэхүүнээ гаргах, арилжаалахад илүү хялбар дөхөм болно гэж тооцоолж байна. 

Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хамгаалах нь энэхүү төслийн гол зорилго бөгөөд дээрх төв бий болсноор хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж илүү бүрдэх юм. 

2014 онд ӨМӨЗО, ХХАХҮЯ хамтран монгол бараа бүтээгдэхүүн борлуулах төв байгуулахаар тохиролцсон боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өдий хүрчээ. Тэгвэл “Монголд үйлдвэрлэв” төвийг байгуулснаар монгол бараа бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээ зах зээлд худалдах, захиалга авах, хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж гарч ирэх юм.

Таны сурталчилгаа