Цаг үеийн мэдээ

Монголын Үндсний Бөхийн Холбооны Ээлжит бус Их эе хуралд оролцох  аймгуудын бөхийн холбоод, аймгуудын бөхийн төлөөллүүд нэрсээ [email protected] хаягаар 2021 оны 05-р сарын 25-ны дотор яаралтай ирүүлнэ үү.

Төлөөлөгчдийн нэрс, анкет, хуралдсан хурлын протокол, тэмдэглэлээ ирүүлж амжаагүй аймгуудын төлөөлөгчдийн оронд бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, жаяг дэгийн баг, засуул, тайлбарлагчдын төлөөллөөс нэмж хуралд оролцуулах болно.

Дээрх төлөөллүүд 2021 оны 05-р сарын 26-ны өдөр 17 цагаас Монгол бөхийн өргөөнд тус тусын хурлыг хийн төлөөлөгчөө сонгоно уу.  

МҮБХ-ны дүрмээр ээлжит бус Их Эе хуралд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүн: 

1. Улсын аварга - 12,

2. Улсын арслан - 11,

3. Улсын гарьд - 10,

4.  Улсын заан - 27, 

5. Сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан - 6,

6. Аймгийн бөхийн холбоо ба Налайх, Багануур – 69,

7. 21 аймгийн бөхийн төлөөлөл – 84,

8. Бөхийн зүтгэлтэн - 5,

9.  Бөх судлаач -5, 

10. Бөхийн тайлбарлагч – 5,

11. Жаяг дэгийн баг -5,

12. Засуулуудын төлөөлөл -5, 

Нийт – 256 төлөөлөгч оролцоно. 

Жич:  Ээлжит бус Их эе хуралд аймгуудын бөхийн холбоод цахимаар оролцохгүй бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хуралд оролцох боломжтой  төлөөлөгчөө сонгон оролцуулна уу. 

Мөн  Улсын харцага  (начин) цолтонгүй аймаг, хот  начин, аймгийн цолтны төлөөллөө заагдсан тоонд хүргэж оруулж болно. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Таны сурталчилгаа