Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ээлжит бус Их Эе хурал 2021 оны 05-р сарын 29-ний Бямба гарагт Монгол бөхийн өргөөнд 11:00 цагаас болно. Хуралд МҮБХ-ны дүрмийн 9.2.1-д зааснаар 256 төлөөлөгч оролцоно.
1. МҮБХ-ны дүрмийн 9.2.2-д зааснаар улсын аварга, арслан, гарьд, заан цолтонгууд болон сонгуульт хугацаанд тэргүүлэгчээр ажилласан хүмүүс шууд оролцоно. Үүнд:
-Улсын аварга - 12,
-Улсын арслан – 11,
-Улсын аварга - 12,
-Улсын гарьд - 10,
-Улсын заан - 27,
-Сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан - 6,
2. МҮБХ-ны дүрмийн 9.2.3-т зааснаар Бөх судлаач, зүтгэлтэн, жаяг дэгийн багийн гишүүд тус тусын бүрэлдэхүүнээр хуралдан зөвшөөрсөн тоонд төлөөлөгчөө сонгон оролцуулна. Үүнд:
-Бөхийн зүтгэлтэн - 5,
-Бөх судлаач -5,
-Бөх тайлбарлагч – 5,
-Жаяг дэгийн баг -5,
-Засуул -5,
МҮБХ-ны дүрмийн 9.2.4-д зааснаар аймаг болон хотын зэрэглэлтэй нийслэлийн алслагдсан дүүргээс 3 төлөөлөгчийг тухайн аймаг, хотын үндэсний бөхийн холбооны хурлаас сонгон оролцуулна.
4. МҮБХ-ны дүрмийн 9.2.5-д зааснаар Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг нэг аймгийн бөхчүүдийн хурлаас харцага цолтон нэг, начин цолтон 2, аймаг цэргийн цолтон 1 бөхийг сонгон оролцуулна.
5. МҮБХ-ны дүрмийн 9.3-д зааснаар Их эеийн төлөөлөгч нь өөрийн оронд өөр хүн итгэмжлэлээр оруулахгүй.
6. Монголын Үндсний Бөхийн Холбооны Ээлжит бус Их эед аймгуудын бөхийн холбоод, аймгуудын бөхийн төлөөллүүд оролцох төлөөлөгчдийн нэрсийг цахим болон танхимын хурлаа хийн [email protected] хаягаар 2021 оны 05-р сарын 25-ны дотор яаралтай ирүүлнэ үү.
7. Төлөөлөгчдийн нэрс, анкет, хуралдсан хурлын протокол, тэмдэглэлээ ирүүлж амжаагүй аймгуудын төлөөлөгчдийн оронд бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, жаяг дэгийн баг, засуул, тайлбарлагчдын төлөөллийг нэмж хуралд оролцуулах болно.
8. Жаяг дэгийн багийнхан 2021 оны 05-р сарын 26-ны өдөр 17 цагаас Монгол бөхийн өргөөнд тус тусын хурлыг хийн төлөөлөгчөө сонгоно уу.
Жич: Ээлжит бус Их эе хуралд аймгуудын бөхийн холбоод цахимаар оролцохгүй бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хуралд оролцох боломжтой төлөөлөгчөө сонгон оролцуулна уу.
Мөн Улсын харцага (мөн начин) цолтонгүй аймаг, хот начин, аймгийн цолтны төлөөллөө заагдсан тоонд хүргэж оруулж болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО