Цаг үеийн мэдээ

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн тавдугаар сарын 27-30-нд Красноярск хотод болно. “Бага Дэлхийн аварга”гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцож ирсэн XXXII удаагийн тэмцээнд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, Азийн аварга ОУХМ З.Болортунгалаг, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Э.Даваачимэг, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Гантуяа гээд туршлагатай мастеруудаас гадна Монголын чөлөөт бөхийн залгамж халаа болсон залуу тамирчдаар бүрдүүлсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Красноярскийг зориод байна. Манай тамирчид Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзэх бол шүүгчээр олон улсын шүүгч ОУХМ Х.Ганболд, Г.Амархүү нар ажиллана. Ямартаа ч цар тахалтай энэхүү хүнд үед хойд хөршийн хил давж Красноярскийн зорьсон бөхчүүдээ амжилт хүсье.

КРАСНОЯРСКТ ЗОДОГЛОХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД

Эрэгтэйчүүдийн 57 кг: Пүрвээгийн Дашцэрэн

61 кг: Намсрайн Ганбаяр

65 кг: Эрдэнэбатын Төгсжаргал

74 кг: Дарханбаярын Тэнгис, Олонбаярын Сүлдхүү

79 кг: Алтанзулын Дөлгөөн

86 кг: Мэндбилэгийн Тэмүүжин

92 кг: Дагвадоржийн Оргилох

Эмэгтэйчүүдийн 50 кг: Долгоржавын Отгонжаргал, Батбаатарын Энхзул

53 кг: Батхуягийн Хулан

55 кг: Баяраагийн Халиунаа, Батцоожийн Марал

57 кг: Эрхэмбаярын Даваачимэг

59 кг: Баатаржавын Шоовдор

62 кг: Энхбатын Гантуяа

65 кг: Зоригтын Болортунгалаг

68 кг: Очирбатын Насанбурмаа

72 кг: Энх-Амарын Даваанасан, Доржсүрэнгийн Цогзолмаа

 

Таны сурталчилгаа