Цаг үеийн мэдээ

Төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг нь 1966 онд Улаанбаатар хотноо хөгжийн зохиолч Чойгивийн Сангидоржийн том охин болж мэндэлжээ.

Анх 14 настайдаа Болгарын дуурь бүжгийн театрт тоглож байсан тэрээр  Испани, Болгарь, Украйн, Киев, Нью-Йорк зэрэг олон хотуудад тоглолтоо хийжээ. Эдгээр тоглолтуудаас Москва хотод суут төгөлдөр хуурч Рихтерийн музейд тоглож байснаа хэзээ ч мартдаггүй гэнэ. С.Саянцэцэг Сьюдад де Хузска олон улсын төгөлдөр хуурын тэмцээнийг үндэслэсэн бөгөөд тус наадмын ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Мөн 2012 оны есдүгээр сараас СУИС-ийн магистрт, Монгол улсын консерваторийн төгөдөр хуурийн  багшаар ажиллаж байна.

Тэрээр Москва, Софи, Мексик, Мадри­дын дуурийн театраас гадна сонгодог урлагийнхны дэлхийн мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм.  Түүнийг 2019 онд Монгол Улсын Соёлын элчээр томилжээ.

 

Таны сурталчилгаа