Цаг үеийн мэдээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын 2021 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж манай хоёр боксчин медлийн болзол хангаж, хагас шигшээд шалгарлаа. Энэ өдөр эмэгтэйчүүд тулаан хийгээгүй бөгөөд эрэгтэйчүүдийн 1/4 шигшээ буюу медалийн төлөөх тулаанууд явагдсан байна. Манай тамирчдаас эхлээд -52 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин Х.Энхмандах Энэтхэгийн Амит Амитад 2:3-аар ялагдсан -60 кг-д Э.Цэндбаатар Кыргызстаны Мунарбек Сейтбек Уулуг 5:0-ээр, -69 кг-д Б.Мишээлт Афганистаны Амири Хусейнийг нокаутаар ялж, шилдэг дөрөвт шалгарлаа. Харин -75 кг-д О.Бямба-Эрдэнэ бэртлийн улмаас рингенд гарсангүй.

Таны сурталчилгаа