Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.05.58/ төрийн ордонд салбартаа амжилт гарган манлайлсан эрхмүүдэд төрийн одон медаль гардууллаа. Монголын чөлөөт бөхийн хүрээнийхэнээс нэгэн эрхэм Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан нь олон улсын хэмжээний мастер Доржпаламын Ганхуяг байлаа. Бөхийн олон төрөлд авьяастай тэрбээр хүүхэд ахуй цагаасаа “Хөдөлмөр” нийгэмлэгт ардын багш, гавьяат дасгалжуулагч Х.Намширын удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэн Азийн АШТ-ий хүрэл, оюутны ДАШТ-ий мөнгө, Азийн цомын хүрэл хүртэж, “Mонгол говь” болон Зэвэгийн Ойдовын нэрэмжит ОУТ-д тус бүр гурван удаа түрүүлсэн. Мөн бусад олон улсын тэмцээнүүдээс олон медаль хүртснээс гадна насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга болж байсан 1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үеийн манай хүнд жингийн шилдэг бөхчүүдийн нэг юм. Д.Ганхуяг танд Монголын чөлөөт бөхийн үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, бөх сонирхогчдын өмнөөс халуун баяр хүргэе. 

 

Таны сурталчилгаа