Цаг үеийн мэдээ

Монголын чөлөөт бөхийн алтан үеийн нэгэн төлөөлөгч, аймгийн арслан Б.Намжим Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнууллаа.

Б.Намжим нь 1968 онд Мексикийн Мехико хотноо болсон 19-р олимпийн наадамд оролцож 4-р байр эзлэн багтаа 3 оноо авсан ба багаараа 4-р байр эзэлсэн бол 1972 онд Германы Мюнхен хотноо болсон 20-р олимпийн наадамд оролцож 7-р байр эзлэн 1973 оны Азийн аварга болж байв. Монголын бөхчүүдээс хамгийн анх дэлхийн аваргын тэмцээнд айрагдсан бөх юм. 

Тэрээр Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийт 5 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан юм.

1963 онд Монголын бүх ард түмний 2-р спартакиадад 57 кг-ийн жинд хүрэл медалийг хүртсэн бол 1967 онд Монголын бүх ард түмний 3-р спартакиадад Алтан медалийн хүртэж байсан түүний хөдөлмөр, амжилтыг ийнхүү төр үнэлэн Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагналаа. 

Түүний гаргасан амжилтаас дурьдвал: 

Олимпийн тэмцээнд: 

-1968 онд Мексикийн Мехико хотноо болсон 19-р олимпийн наадамд оролцож 4-р байр эзлэн багтаа 3 оноо авсан ба багаараа 4-р байр эзэлсэн. /63кг/ 

-1972 онд Германы Мюнхен хотноо болсон 20-р олимпийн наадамд оролцож 7-р байр эзэлсэн. /62кг/ 

Дэлхийн аваргад: 

-1967 онд Энэтхэгийн Дели хотод шагналт 5-р байр  

-1969 онд Аргентины Мар-Дель-Плата хотод шагналт 6-р байр 

-1970 онд Канадын Эдмонтон хотод шагналт 6-р байр 

-1973 онд Ираны Тегеран хотод шагналт 6-р байр 

Азийн аваргын тэмцээнд: 

-1973 онд Монгол улсын Улаанбаатар хотод Азийн аваргын Алтан медаль 

Олон улсын тэмцээнд: 

-1966 онд Тбилисийн олон улсын тэмцээнд мөнгөн медаль 

-1967 онд Тбилисийн олон улсын тэмцээнд мөнгөн медаль 

-1967 онд Болгарын Бургас хотод болсон Данколовын нэрэмжит тэмцээнд мөнгөн медаль 

-1969 онд Киевт болсон Социалист орнуудын ах дүү армиудын зуны 4-р спартакиадад мөнгөн медаль 

-1971 онд Улаанбаатар хотод болдог Интернациональ тэмцээнд мөнгөн медаль 

-1972 онд Улаанбаатар хотод болдог Интернациональ тэмцээнд мөнгөн медаль 

-1973 онд Улаанбаатар хотод болдог Интернациональ тэмцээнд мөнгөн медаль 

-1961-1973 онуудад Казакстан, Туркменстан, Дагестан, Гүрж, Болгар, Япон, Польш, Куба, Герман, Солонгос, РСФСР-ийн багуудтай халз уулзалт тэмцээнүүдэд оролцож ялалт байгуулж байлаа. 

-1963 онд Монголын бүх ард түмний 2-р спартакиадад 57 кг-ийн жинд хүрэл медаль 

-1967 онд Монголын бүх ард түмний 3-р спартакиадад Алтан медаль 

Улсын аварга : 

-1964 онд 63 кг-ийн жинд мөнгөн медаль 

-1965 онд 63 кг-ийн жинд алтан медаль 

-1966 онд 63 кг-ийн жинд алтан медаль 

-1968 онд 63 кг-ийн жинд алтан медаль 

-1969 онд 62 кг-ийн жинд алтан медаль 

-1970 онд 62 кг-ийн жинд алтан медаль 

-1971 онд 62 кг-ийн жинд мөнгөн медаль 

-1972 онд 62 кг-ийн жинд мөнгөн медаль 

-1973 онд 62 кг-ийн жинд хүрэл медаль 

Үндэсний бөхийн спортоор: 

-1967 онд Дорноговь аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн. 

-1968, 1969 оны Улсын наадамд тус бүр 4 давсан. 

-Улсын наадамд 5 удаа 3 давсан. 

 

 

 

 

 

Таны сурталчилгаа