Монголын үндэсний бөхийн холбооны Их эе хурал үргэлжилж байна. Хуралдаанаар МҮБХ-ны тэргүүнийг сонголоо. МҮБХ-ны Тэргүүний албан тушаалд улсын аварга С.Мөнхбат, улсын заан Б.Сайнбаяр, улсын заан Ц.Магалжав, төлөөлөгч, бөх сонирхогч Б.Баярбаатар нар нэр дэвшснээс Улсын аварга С.Мөнхбат нэрээ татсан юм.
Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал хураалаа.
Санал хураалтын дүн гарч нийт саналын 70.9 хувийн саналаар улсын заан Ц.Магалжав Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдлоо.