"Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий аварга, ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн Красноярск хотод өнөөдөр /2021.05.30/ өндөрлөж байна. Сүүлийн өдөр ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд үзүүрлэв. Түүний жинд таван бөх тойргоор барилдснаас Татьяна Смолиакыг 10:0-ээр, Албина Хрипковаг 15:2-оор ялж, Наталья Федосеевад 2:5, Вусала Парпиановичт 4:5-аар ялагдсан юм.
О.Насанбурмаа гавьяатын хувьд Красноярскийн тэмцээний найм дахь медаль болсон бөгөөд 2013 онд алт, 2015, 2017, 2021 онд мөнгө, 2011, 2018, 2019, 2020, онд хүрэл медаль хүртэж байв.