“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий аварга, ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн тавдугаар сарын 27-30-нд ОХУ-ын Красноярск хотод боллоо. Красноярскт эрэгтэй бөхчүүдээс хамгийн өндөр амжилтыг 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн залуу тамирчин спортын мастер Дагвадоржийн Оргилох үзүүлж тавдугаар байрт оров.
Тэрбээр Хойд Осетийн Сослан Кцоев, Аслан Толпаров нарыг ялж хагас шигшээд Хойд Осетийн Гурам Чертковт 2:10-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд Сахагийн Сергин Ньургунд 0:4-өөр ялагдлаа. Тус тэмцээнд 19-22 насны манай чөлөөт бөхийн залгамж халаа болсон залуу бөхчүүдээ сойсон юм.