Цаг үеийн мэдээ

Маргааш буюу зургадугаар сарын 1-ний өдөр эх үрсийн баяр тохиох гэж байна. Үүнийг тохиолдуулан “Улаанбаатар групп”-ээс хоёр айлд хоёр байр бэлэглэж, хүүхэд багачуудыг баярлуулав. Энэ үеэр “Улаанбаатар групп”-ын төлөөллөөс "Өнөөдөр 310 сая төгрөгийн үнэ бүхий хоёр байрыг хоёр айлдаа бэлэглэлээ. Сошиал орчинд олны танил болсон Ангууч буюу Б.Баттөр өөрийн төрсөн өдрөөрөө нэгэн айлд байр бэлэглэнэ гэж амлалт өгсөн бөгөөд монголын ард түмнээс 60 сая төгрөг цугларсан. Үлдсэн төлбөрийг Улаанбаатар группээс гарган бяцхан үрсийг баярлуулж буйдаа сэтгэл өндөр байна" гэлээ.

Мөн Б.Баттөр "Анх өнгөрсөн наадмаар Ариунболор охин маань 10 дүүгээ дагуулаад туслаж дэмжихийг хүсэж байв. Дүү нараа хүн шиг хүн болгохыг хичээн олсон бүх мөнгө нь байрны түрээсэнд явчихдаг гэж байлаа. Миний зүгээс чадах бүх зүйлээрээ туслана гэж амлаж байсан юм. Өчигдөр шөнө нойр хүрээгүй, маш их догдолж байна. Өмнө нь шантралгүй өдийг хүртэл зүтгэсэн дүүдээ баяр хүргэе. Миний мөрөөдөл бол сайн үйлсийн аян хийх. Өнөөдөр хүсэн хүлээсэн зүйл маань биелсэнд маш их баярлаж байна" гэлээ.

Таны сурталчилгаа