Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны 2021 оны 05-р сарын 29-ний өдөр хуралдсан Ээлжит бус Их Эе хурлаар  МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүнийг сонгосон. 

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил хангахтай холбогдуулан МҮБХ-ны байнгын үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулах шаардлага тулгарч байна. Иймд МҮБХ-ны дүрмийн 11.26.ё  заалтад заасны дагуу МҮБХ-ны тэргүүлэгчдийг нөхөн бүрдүүлэх шаардлагатай байгаа тул дараах тэргүүлэгчдийг чөлөөлж,  дүрмийн 11.28-д заасны дагуу  тэргүүлэгчдийн үүрэг  гүйцэтгэгчдийг Цэцдийн Зөвлөлийн хурлаар баталгаажуулах хүртэл ажиллуулахаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав доорх саналыг оруулж байна. Үүнд: 

1. Чөлөөлөх санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:  

- Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Сонгуульт ажилтай тул, 

- Улсын гарьд Ш.Жаргалсайхан. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 24% тул,

- Улсын заан Ц.Мягмарсүрэн. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 18% тул,

- Бөхийн судлаач Б.Цогтбаатар. Гадаадад эмчилгээнд явсан,

- Бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр. Өөрийн хүсэлтээр, 

2. Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:

 - Улсын аварга Ч.Санжаадамба,

- Улсын гарьд Б.Гантогтох,

- Улсын начин Д.Жанчивдорж, 

- Бөх судлаач, Гавьяат дасгалжуулагч Л.Ням,

- Бөхийн зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн  Д.Цэрэнсамбуу, 

Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа гишүүд дээрх саналаас өөрийн хүсэлтээр татгалзаж болно. Ээлжит Тэргүүлэгчдийн хурал 2021 оны 06-р сарын 03-ны өдрийн  18 цагаас Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэргүүлэгчид цахимаар хуралд оролцох боломжтой. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Таны сурталчилгаа