Түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давсан Монголын шигшээ баг “F” хэсгийн сүүлийн тоглолтоо 6-р сарын 7-нд Киргизийн багтай хийхэд бэлэн боллоо.
Япон дасгалжуулагч Масэ Шүичигийн удирдлага дор анхны олон улсын тоглолтоо хийх Монголын шигшээ баг тамирчид 5-р сарын 20-оос өнөөдрийш хүртэл Шигшээ багуудын бэлтгэлийн баазад нэгдсэн бэлтгэл хийж, нөхөрсөг тоглолтуудад оролцсон юм.
Энэ оны 10-р сард Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд хүч үзэхтэй холбоотойгоор ахлах дасгалжуулагч Масэ Шүичи энэ удаагийн бүрэлдэхүүндээ хэд хэдэн залуу тоглогчдыг дуудаад байна.
Хэдийгээр манай шигшээ цааш шалгарах боломжгүй болсон цааш шалгарахын төлөө тэмцэж буй хүчирхэг Киргизийн багт саад хийж, нэр төрийн төлөөх халуухан тэмцэл өрнүүлэх нь дамжиггүй.
Нэмж хэлэхэд манай шигшээ ДАШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийнхээ тавдугаар байраар дуусгавал Азийн АШТ-нд урьдчилсан шатны эрхийн төлөөх Play OFF-т хоёр тоглолт хийх болно. Энэ талаар та бүхэнд дараа илүү дэлгэрэнгүй хүргэнэ.
Хилийн дээс алхаж ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтдоо оролцох Монголын шигшээ багийн залуустаа амжилт хүсье.