Энэ сарын 6-наас 13-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдах жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн тамирчид маргааш эх орноосоо мордох гэж байна. Тэгвэл Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Хангай” констракшн-ны захирал С.Гал-Эрдэнэ дэлхийн аваргад оролцох үндэсний шигшээ багийн баг, хамт олонд бэлтгэлийн хувцас бэлэглэлээ. Тамирчдад шинэ бэлтгэлийн хувцасаар дэмжсэн дэд ерөнхийлөгч С.Гал-Эрдэнэ таньд баярлаж талархснаа илэрхийлэхийн далимд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, амжилттай оролцож итгэл, зүтгэлээр хариулах болно гэлээ.