Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг 2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-наас 13ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотын "Ласло Паппа"-н нэрэмжит ордонд зохион байгуулагдана. Тэгвэл тус тэмцээнээс өмнө буюу өнөөдөр /2021.06.03/ Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ удирдах зөвлөлийн хурал зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид Сайд, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.Батбаяр Монгол улсаа төлөөлөн оролцож байна. Мөн саяхан Монгол улсын гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм цолыг хүртсэн Монголын эмэгтэй жүдочдын анхдагч нарын нэг МУГТ Х.Эрдэнэт-Од тус конгресст төлөөлөгчөөр ажиллаж байна. Тэрээр Олон улсын жүдо бөхийн /IJF/ холбооны удирдах зөвлөлд сонгогдож байгаа юм. Дашрамд сонирхуулахад Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд нийт 17 гишүүнтэй, МУГТ, МУГД Х.Эрдэнэт-Од нь дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их Сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллах юм.