Биеийн тамир, спортын улсын хороо “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулаад байна.
Тус ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцүүллээ.
Монгол Улс нь 2005 онд “Копенхагены тунхаглал”-д, 2007 онд “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д тус тус нэгдсэн байдаг.
Эдгээр олон улсын эрх зүйн баримт бичигт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг батлах шаардлагатай бөгөөд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ тухай тусгагдсан.
Өнөөдрийн хурлаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулахад спортын холбоодоос санал авах ажлыг зохион байгуулахаар боллоо.