ДАШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн сүүлийн тоглолтоо 6-р сарын 7-нд Киргизийн багтай хийх Монголын шигшээ баг тамирчид Япон улсын Осака хотод газардаж өнөөдөр анхны албан ёсны бэлтгэлээ хийлээ.
Хэсгийн хоёр дугаар байрт шалгарч дараагийн шатанд хүч үзэхийн төлөө шинэхэн дасгалжуулагчтай, залуу бүрэлдэхүүнтэй Монголын шигшээ баг маань бүхнээ дайчлан тоглоно.
Цагийн нөхцөл байдлаас үүдэн ахлах дасгалжуулагч Масэ Шүичитэй цахимаар холбогдож зөвлөгөө авч байсан манай шигшээ өнөөдөр анх удаа дасгалжуулагчтайгаа биечлэн уулзаж бэлтгэл хийсэн нь энэ юм.
Япон дасгалжуулагч Масэ Шүичи өнөөдрийн бэлтгэлийн дараа багийн дотоод уур амьсгал халуун дулаан байж, эв нэгдэлтэй байж чадвал ямар ч багт хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадах талаар онцоллоо.
Киргизтэй хийх тоглолт 6-р сарын 7-ны 15:00 цагт эхэлнэ. Тус тоглолтыг та бүхэн SPS, MNB телевизүүдээр шууд хүлээн авч үзээрэй.