Эмэгтэйчүүдийн -48кг жингийн хүрэл медалийн төлөө Монгол Улсын гавьяат тамирчин ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэг тус жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Косово улсын тамирчин Дистриа Красникиг хүнд хүчир барилдаан хийж нэмэлт цагт шүүгчдийн санлаар буулгаснаар дэлхийн аваргын 4 дэхь медалиа Унгарын Будапештээс авлаа.