Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн -66 кг жинд зодоглосон ОУХМ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Казахстаны Елдос Жумакановтой барилдах байсан ч Елдос бэртлийн улмаас барилдах боломжгүй болсноор ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр Жүдо бөхийн ДАШТ-ийн эхний хоёр өдрийн байдлаар Монголын шигшээ багийн хоёр тамирчин хүрэл медаль хүртэв.

Таны сурталчилгаа