Биеийн тамир, спортын улсын хороо “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулаад байна. Ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр болж, “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төсөлд спортын холбоодын саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт спорт холбоодын эхний хэсэг болох Үндэсний уламжлалт болон мэргэжлийн спортын холбоодын төлөөлөл оролцлоо.
"Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийн танилцуулгыг ажлын хэсгийн зөвлөх Н.Цогтсайхан танилцуулж, танилцуулгатай холбоотой асуулт хариулт, хэлэлцүүлэг өрнүүлж, дүрмийн төсөлд нийт төлөөллийн саналыг авлаа.