Унгар улсын Будапешт хотын алдарт "Ласло Паппа"-н нэрэмжит ордонд хуваарь ёсоор тэмцээний 4 дэх өдөр эмэгтэйчүүдийн -63кг жинд Үндэсний шигшээ, Зэвсэгт хүчний"Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Ганхайч эхний тойрогт IJF-н тамирчин Муна Дахоукийг даралтаар цэвэр ялж дараагийн тойрогт 2021 оны азийн аваргын хүрэл медальт БНСУ-н Чо Мохеетэй барилдан цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Түүний дараагийн шатны өрсөлдөгч нь 2019 оны залуучуудын дэлхийн аварга, 2020 оны Унгарын гранд сламын хүрэл медальт Унгарын Софи Озбас байх юм.