Цаг үеийн мэдээ

Унгар улсын Будапешт хотын алдарт "Ласло Паппа"-н нэрэмжит ордонд хуваарь ёсоор тэмцээний 4 дэх өдөр эрэгтэйчүүдийн -81кг жинд дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саиед Моллай Израйлийн залуу бөх Гемер Дин Яковыг цэвэр ялж шөвгийн 16-д шалгарлаа. Дараагийн шатанд 2021 оны Тбилисийн гранд сламын мөнгөн медальт Гүрж гаралтай Австрийн Шамил Борчишвилитай барилдана. 2 бөх энэ жил Абу Даби Мастерст хоорондоо барилдаж Австри залуу ялж байжээ.

Таны сурталчилгаа